Наран группийн хамт олон мод тарьж ногоон төгөл байгууллаа

Манай хамт олон жил бүр нийслэл хотын бүсчлэлд Дунд гол, Туул голын ай савыг тогтмол цэвэрлэж, мод тарих ажлыг хийдэг билээ. Сүүлийн 3 жилийн байдлаар Yves rosher сан нь дэлхийд 65 сая модыг тарьсан бөгөөд 2020 гэхэд 100 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус брэндийн “I Love My Planet” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт бүр нь дэлхийд 1 мод тарих хандив болдог.

Мөн Timberland брэнд нь Nature needs heroes Уриан дор байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан хог хаягдал бага гаргадаг арьс шир боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ нийлүүлэх, мөн загваруудаа дахин боловсруулсан хуванцар савнаас гарган авсан дэвшилтэд материал ашиглаж байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй эрүүл орчинг бүрдүүлэх бидний энэхүү үйлсийг дэмжин ажилладаг группийн нийт ажиллагсад, хамт олондоо талархал илэрхийлье.

Бид хамтын хүчээр эх дэлхийгээ хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээж чадна.